2012-03-01

Компьютерийн ухааны салбарын бакалавр оюутнуудын эрдэм шилжилгээний хурал, бүтээлийн уралдаан зохион байгуулагдана

2012 оны 03 сарын 05-ны өдөр Компьютерийн ухааны салбарын компьютерийн програм хангамж, мэдээллийн систем, системийн хамгаалал, компьютерийн техник хангамж, сүлжээ ба компьютерийн удирдлагатай систем мэргэжлээр суралцагч бакалавр оюутнуудын эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн уралдаан зохион байгуулагдах тул оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Эрдэм шинжилгээний хурал нь програм хангамж ба техник хангамж гэсэн 2 салбараар явагдах бөгөөд тус бүрд шилдэг илтгэлийг шалгаруулна. Үүнд:
    1.      Нэгдүгээр байр  салбар тус бүрд 1 өргөмжлөл, мөнгөн шагнал
    2.      Хоёрдугаар байр салбар бүрд 1 өргөмжлөл, мөнгөн шагнал
    3.      Гуравдугаар байр салбар бүрд 1 өргөмжлөл, мөнгөн шагнал
Бүтээлийн үзэсгэлэн-уралдаан тус мэргэжлийн төгсөх ангийн оюутнуудын төслийн ажлын болон бие даан гүйцэтгэсэн бүтээлүүд оролцох ба салбар тус бүрээр 3 бүтээлийг шалгаруулна. Үүнд:
    1.      Нэгдүгээр байр  салбар тус бүрд 1. өргөмжлөл, мөнгөн шагнал
    2.      Хоёрдугаар байр салбар бүрд 1. өргөмжлөл, мөнгөн шагнал
    3.      Гуравдугаар байр салбар бүрд 1. өргөмжлөл, мөнгөн шагнал
Эхний 2 байр эзэлсэн шилдэг 4 илтгэл, 4 бүтээлийг  ШУТИС-ын П. Очирбатын нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцуулна.
Мөн илтгэлийн товхимол хэвлэгдэх тул илтгэлийн хэвлэмэл эхийг 03 сарын 09 хүртэл доорх хаягаар хүлээн авч байна.  Илтгэлийн хэвлэмэл эхийн форматын стандарт ШУТИС-ийн илтгэл бичих стандартын дагуу байхыг анхаарна уу.
ЭШХ, Бүтээлийн уралдаанд оролцох оюутан илтгэлийн сэдэв, бүтээлийн товч танилцуулгаа 03 сарын 02-ны дотор доорх хаягаар явуулна уу. Бүтээлийн товч танилцуулга нь бүтээлийн нэр, зорилго, бүтэц, бүтээлийн өнгөт зураг, онцлог, давуу тал, техникийн характеристик буюу програм хангамжийн шаардлага, гүйцэтгэсэн оюутан, удирдагч багш зэргийг агуулсан байх ба А4 хэмжээний 1-2 хуудсанд багтсан байна.  
   
Холбоо барих хаяг:
КТПБ-ийн профессор  А. Батмөнх batmunkh_amar@yahoo.com
                  ахлах багш Ц. Сугир ts_sugir@yahoo.com  

No comments:

Post a Comment