2012-11-23

SA206: Бие даалтын ажил 2

Ерөнхий сэдэв: Бодлого
Хамрах хүрээ: 8-р лабораторийн ажлаа тооцуулсан оюутан бие даалтын бодлогоо авна.
Гүйцэтгэх даалгавар: Оюутан бүр өөрт оноогдсон бодлогын дугаарын дагуу бодлогоо татаж аваад 100% болгож хийж гүйцэтгэнэ.
Оноо: 10 хүртэлх
Хамгаалах хугацаа: Сүүлийн хугацаа 14-р долоо хоног.


2012-11-19

SA206: Бие даалт 2 (П.Бүмдүүрэн багш)

Ерөнхий сэдэв: Бодлого
Хамрах хүрээ: П.Бумдүүрэн багшийн лабораторийн оюутнууд
Гүйцэтгэх даалгавар: Оюутан бүр өөрт оноогдсон бодлогын дугаарын дагуу бодлогоо татаж аваад 100% болгож хийж гүйцэтгэнэ.
Оноо: 10 хүртэлх
Хамгаалах хугацаа: Сүүлийн хугацаа 15-р долоо хоног

2012-11-15

SA305, SA315

Төсөл, дипломын оюутнууд 11-р сарын 28д хоёрдугаар үзлэгтээ орно. 2-р үзлэгээс хойш 70 оноо гартал дахин үзлэг хийгдэхгүй. Үзлэг дээр оюутнууд ажлын даалгаварыг 100% дуусгасан байх эсвэл даалгаварыг гүйцэтгэхэд ямар үр дүн гарсан гэдэгт бодитой дүгнэлт өгөх бололцоотой бөгөөд даалгавар дээрээс дахин нэмэлт функц, засвар хийх хэмжээнд хүрсэн байхыг шаардана.


2012-10-10

Нүүрний загвар

Төсөл, төгсөлтийн ажлын нүүрний загвар файл татаж авах
Файл татах

Төсөл, төгсөлтийн ажлын үзлэг 1 хуваарь

Төсөл, төгсөлтийн ажлын үзлэг нэг 2012 оны 10-р сарын 17-ны Лхагва гаргийн 16.20 цагаас 306 тоот өрөөнд болох ба тавигдах шаардлагыг Д.Амарсанаа багшаасаа лавлан асууна уу.

2012-09-14

Төсөл, дипломын тайлан өгөх график

Тайланг сондгой долоо хоног бүрийн пүрэв гаргийн 09:00 цагаас өмнө Ө.Эсболд багшид өгсөн байна.

2012-09-13

Диплом сонгосон оюутнуудын анхааралд

2012.09.13-14-ны хооронд ирж 201 тоот өрөөнд дүн тулгалтаа хийнэ үү.

Төсөл, төгсөлтийн ажлын сэдэв

Төсөл, төгсөлтийн ажлын сэдэвээ 2012.09.13-ны 09:00 цагаас 201 тоот өрөөнд ирж сонгоно уу.

2012-05-26

Төсөл, төгсөлтийн ажлын хамгаалалт

Төслийн ажлын жинхэнэ хамгаалалт, төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалт 2012.05.29 ны 10.00 цагаас эхэлнэ. Хамгаалалт 5 минутын presentation, 3 минут асуулт хариултаас тогтоно. Мөн төсөл дээр E үнэлгээтэй хүмүүст хамаатай шүү.
Жич: Оюутнууд өөрсдийн бичсэн сэдвийн бичиг баримт, үзүүлэнгийн ажиллагааг төслийн ажил зааврын дагуу цэгцлээд 5-р сарын 28-ны Даваа гарагт 18:00 цагаас өмнө presentation-г shinebayar@csms.edu.mn гэсэн и-майл хаяг руу явуулах ба бичиг баримтаа хураалгана уу.

2012-05-17

Шалгалтын хуваарь


SA207-Сүлжээний төхөөрөмж хичээлийн шалгалтын анги хуваарилалт.
201 тоот өрөө - Лхагва гаргийн 3-р пар csms_12_01
202 тоот өрөө - Даваа гаргийн 3-р пар csms_12_02
204 тоот өрөө - Лхагва гаргийн 1-р пар csms_12_03
126 тоот өрөө - Даваа гаргийн 2-р пар csms_12_01
126 тоот өрөө - Лхагва гаргийн 2-р пар csms_12_04
Багш: Д.Амарсанаа, М.Шинэбаяр

2012-05-15

Төсөл, диплом

Төслийн хамгаалалт буюу дипломын урьдчилсан хамгаалалт 2012.05.29-ны 10 цагаас 301 тоот өрөөнд явагдана.

Төслийн оюутнуудын анхааралд

Удирдагч багшдаа төслөө үзүүлэж багшийн оноо авах сүүлийн хугацаа 2012.05.16-ны 15.00 цагт.
Шаардлага бүх зүйл 100% болсон байх.

2012-05-05

Төслийн үзлэг-3

Төслийн үзлэг - 3 2012 оны 5-р сарын 8нд 10.00 цагаас 301 тоот өрөөнд явагдана. Бүх оюутнууд цагтаа ирсэн байна. Жич: Үзлэгт тавигдах шаардлагыг хуваариас харна уу. http://mshinebayar.blogspot.com/2012/02/sa305.html

2012-04-04

Ажлын зар

Монголын мэдээлэл, харилцаа холбооны “Скай Си энд Си” ХХКомпани нь IPTV гэх мэт шинэ шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд бид Та бүхнийг эрч хүчтэй, чадварлаг, залуу хамт олондоо нэгдэхийг урьж байна. 

2012-04-02

Төсөл, дипломын үзлэг 2

SA305-Төслийн ажил, SA315-Төгсөлтийн ажлын Үзлэг-2 11-р долоо хоногт буюу 4-р сарын 3-ны Мягмар гарагт 10.00 цагаас 306 тоот өрөөнд болно.

2012-03-21

Ажлын санал

ХХБ техник хангамжаар төгссөн оюутан яаралтай ажилд авна гэнээ. Төгсөгч оюутнууддаа дамжуулаад өгч туслаач. Ресепшинд нь хэлээд анкет бөглөх буюу Т. Бат-Эрдэнэ гээд IT -гийн хүнтэй уулзна уу.

2012-03-01

Компьютерийн ухааны салбарын бакалавр оюутнуудын эрдэм шилжилгээний хурал, бүтээлийн уралдаан зохион байгуулагдана

2012 оны 03 сарын 05-ны өдөр Компьютерийн ухааны салбарын компьютерийн програм хангамж, мэдээллийн систем, системийн хамгаалал, компьютерийн техник хангамж, сүлжээ ба компьютерийн удирдлагатай систем мэргэжлээр суралцагч бакалавр оюутнуудын эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн уралдаан зохион байгуулагдах тул оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

SA315: Дипломын үзлэгийн хуваарь